Dark Light
Нийгэм | 2024-11-18

Сонгомол болон чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгомол болон чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Хятад улсын Шиян хотод болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Тус тэмцээн нь ДБНХ-ны календарьд  “The belt and road” нэрээр энэ жилээс багтсан бөгөөд Сонгомол бөх, Чөлөөт бөх (эр, эм), Хятад үндэсний бөх гэсэн гурван төрлөөр 2024 оны арваннэгдүгээр сарын 11-13-ны өдрийн хооронд нийт найман улс оролцсон, олимп, дэлхийн медальтнууд цугласан өрсөлдөөнтэй тэмцээн болж өндөрлөв. Чөлөөт бөхийн төрлөөр ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ /57кг/ алтан медаль, СМ Б.Бадамдорж /97кг/ мөнгөн медаль, ОУХМ Г.Уртнасан /76кг/ хүрэл медалийн эзэд болжээ. Тус тэмцээний гурав дахь өдөр Хятад үндэсний  бөхийн -87 кг жинд ОУХМ Г.Төрболд алтан медаль, СМ Н.Оргил хүрэл медаль, +87 кг СМ Б.Бадамдорж хүрэл медаль хүртсэн байна. Сонгомол бөхийн төрлөөр СМ Б.Бадамдорж эхний тойрогт 2024 оны азийн аваргын хүрэл медальт Хятад улсын бөх Hao Houzhi-г 3:0 оноогоор ялж, хоёрдугаар тойрогтоо  европын аварга Азербайжан улсын бөх Murad Ahmadiyev-т 8:0 оноогоор ялагдаж, хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын бөх Jo Yeonjun-д 3:3  буюу сүүлийн оноогоор хожигдож тэмцээнээ өндөрлөв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00