Dark Light
Нийгэм | 2024-11-18

Хурга махлуулж, борлуулах шинэлэг загварыг төслийн сумдад туршжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жилээс жилд малын тоо өсөж байгаа нэг шалтгаан нь бэлчээрийн даац хэтэрч, тэжээл дутагдсанаас мал бага, өсвөр насандаа нядалгааны жинд хүрэхгүй байгаатай холбоотой юм. 

БОУАӨЯ, ХХААХҮЯ, НҮБХХ-с хэрэгжүүлж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь ENSURE” төслийн хүрээнд хурга махлуулж, борлуулах шинэлэг загварыг төслийн сумдад туршсан байна. 

Туршилтын үр дүнд хавар төллөсөн эх хонинд 45 хоногийн турш өдөрт 250 грамм хүчит тэжээл өгч хурганы намрын амьдын жинг 45 кг хүргэж, борлуулах боломжтойг батлаад байна. 

Үүний үр дүнд  бэлчээрийн ачааллыг 40%-р бууруулж, тэжээлийн зардлаа хасаад олох малчдын цэвэр орлогыг олон сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой нь нотлогдсон. 

Ингэснээр мах үйлдвэрлэлийг бууруулалгүйгээр 2023 онд тоологдсон 29.4 сая хонийг 15.3 сая толгой болгож, малаас ялгарах  хүлэмжийн хийг 2.7 сая жишиг тонноор бууруулах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10