Dark Light
Нийгэм | 2024-11-18

Хилчин тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Сонгомол болон чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Хятад улсын Шиян хотод болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Тус тэмцээн нь ДБНХ-ны календарьд  “The belt and road” нэрээр энэ жилээс багтсан бөгөөд Сонгомол бөх, Чөлөөт бөх (эр, эм), Хятад үндэсний бөх гэсэн гурван төрлөөр 2024 оны 11-р сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд нийт 8 улс оролцсон, олимп, дэлхийн медальтнууд цугласан өрсөлдөөнтэй тэмцээн болж өндөрлөсөн байна. Тус тэмцээний чөлөөт бөхийн төрлөөр олон улсын хэмжээний мастер, Хилийн цэргийн 0303 дугаар ангийн ахлах ахлагч Г.Уртнасан 76кг жинд хүрэл медалийн эзэн болж, Хятад үндэсний  бөхийн -87 кг жинд олон улсын хэмжээний мастер, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбарын дэд ахлагч Г.Төрболд алтан медаль хүртжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10