Dark Light
Нийгэм | 2024-11-18

Тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувьтай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьтай байна.

Тиймээс төсөв хөрөнгө оруулалт, олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд 2028 он гэхэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 70 хувьд, аврах ажиллагааны багаж хэрэгслийг 80 хувьд, тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг 85 хувьд, гал унтраах тусгай зориулалтын автомашиныг 65 хувьд, холбоо зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийг 80 хувьд тус тус хүргэх зорилт ажиллаж байна.

Мөн алба хаагчдын гадаад дотоод сургалт, давтан сургалтыг нэмэгдүүлж чадвартай хурдтай албыг төлөвшүүлэхэд анхаарч нийгмийн баталгааг хангах олон хөтөлбөр, арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ. 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Ирэх жилүүдэд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгаа болоод тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд анхаарсан онцгой он жилүүд байх болно” хэмээн ахлагч бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэр онцоллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10