Dark Light
Нийгэм | 2024-11-19

Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт С-ARM төхөөрөмж олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна. Энэ үеэр тус эмнэлэгт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд: 

- Томуугийн  халдварын тархалт нэмэгдэх үед авах арга хэмжээг сайжруулах даалгавар өгч, бодлогын хүрээнд дэмжих 

-  Томуугийн өвчлөл их байгаатай холбоотой өдрийн эмчилгээг амьсгалын замын халдварт өвчлөлийг хязгаарлахгүйгээр ЭМДС-аас санхүүжилт олгох зохицуулалтыг хийв. 

- Яаралтай түргэн тусламжийн тасагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зохицуулалтыг хийх,

- Төвийн мэс заслын тасагт тулгамдсан  асуудал болох хагалгааны квотыг нэмэгдүүлэх замаар гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачааллыг сааруулах арга хэмжээ авлаа.

- Мэс заслын үед рентген хардаг төхөөрөмж болох  С-ARM  төхөөрөмжийг олгохоор шийдвэрлэлээ. 

- Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой үүссэн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ нэмэгдэх боломжийг бүрдүүлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10