Dark Light
Нийгэм | 2024-11-19

З.Номинзул эх орондоо иржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Miss Universe 2024” тэмцээнд эх орноо төлөөлөн 127 улсын мисстэй өрсөлдөн амжилттай оролцсон З.Номинзул эх орондоо иржээ. Мексик улсын Мехико хотод 20 хоногийн турш гоо сайхнаараа өрсөлдсөн бүсгүйчүүдээс Дани Улсын мисс Виктория Кьяр Теилви титмийн эзнээр тодроод байгаа.  

Хэдийгээр тэмцээн өндөрлөөд, З.Номинзул эх орондоо ирсэн ч Шилдэг үндэсний хувцас болон үдшийн даашинз шалгаруулах санал асуулга үргэлжилсээр байгаа юм. 

Тэрбээр эх орондоо ирээд "Монгол Улсынхаа нэр алдрыг тэрбум үзэгчийн өмнө алдаршуулах их аялалд маань чин сэтгэлийн дэмжлэгээ илгээсээр байгаа та бүхэндээ баярлалаа. Хэдийгээр та бүхнийхээ хүссэн үр дүнг гаргаж чадаагүй ч маш их хичээж, амжилттай оролцохын төлөө бүхнээ дайчилсан юм шүү. 73 жилийн түүхтэй энэ том тайзнаа МОНГОЛ эх орноо төлөөлөх нь асар их үүрэг хариуцлага бас БАХАРХАЛ байлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10