Dark Light
Нийгэм | 2024-11-19

Бүтцийн нэгжүүдийн 2024 оны ажлын гүйцэтгэлийг үнэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг үнэлэх, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж үр нөлөө, бүтээмжийн түвшин тогтоох нэгдсэн шалгалтыг энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Тус газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2024 оны “Онцгой байдлын байгууллагын салбар, нэгжийн үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах аргачлал” А/111 дүгээр тушаал, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой үүргийн хэрэгжилт (Зөвлөмж, аян, цаг үеийн холбоотой үүрэг чиглэлүүд)-ийн дагуу шалгана.

Энэ хүрээнд удирдлага зохион байгуулалт, төлөвлөлт, дотоод үйл ажиллагаа, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, гамшгийн шуурхай удирдлага, гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагаа, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой үүргийн хэрэгжилт, “ISO” стандартын хэрэгжилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, тэргүүний хамт олон, анги байгууллагыг шалгаруулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10