Dark Light
Нийгэм | 2024-11-20

Өдөрт дунджаар 30-35 нислэгийн 2800-3500 зорчигч хилээр нэвтэрч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гаалийн байгууллага, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газраас өчигдөр (2024.11.19)  “Нээлтэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. 

Чингис хаан олон улсын нисэх буудлаар өдөрт дунджаар 30-35 нислэг ирэх, явах урсгалд нийт 2800-3500 орчим зорчигч хилээр нэвтэрч байна. Зорчигчдыг хориглосон болон хязгаарлаан барааг гаалийн хилээр нэвтрүүлэхээр завдсан зөрчилд холбогдох болзошгүй эрсдэлээс хамгаалах,  гаалийн байгууллагаас гарч байгаа хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өгөх, санал хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэх замаар үйл ажиллагаагаа сайжруулахаар ажиллаж байна.  

Өдөрлөгийн үеэр гаалийн музейд хадгалагддаг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үзмэрт байгаа эд өлгийн зүйлсийг дэлгэн үзүүлж холбогдох хууль, тогтоомжийг танилцуулжээ. Мөн хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх эрэлч нохойн үзүүлбэрийг сонирхуулж аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хар тамхи мансууруулах бодис багажийг танилцуулах, бүртгэлийн зааланд байрлах QR код уншуулан мэдээлэл авах төхөөрөмжийг танилцуулжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00