Dark Light
Нийгэм | 2024-11-20

Тахиа, могой жилтнээ эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 21 2024.11.21 / ПҮРЭВ ГАРАГ  

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН ЕСӨН УЛААН ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР  

Үс засуулбал: Өвчин ирнэ  

Наран ургах, шингэх: 08:07-17:09  

Барилдлага: Хүчин төгсөх 

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 

Суудал: Уул  

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 21, Бархасбадь гараг. Билгийн тооллын 21, Найралт эх одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 08:07-17:09. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10