Dark Light
Нийгэм | 2024-11-21

Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор оролцож буй Батмөнхийн Ганболд хүрэл медаль хүртлээ. 

Түүний уралдсан пара гүйлтийн цанын 5 км-ын сонгомол буюу lw2-9 ангилалд гурван орны долоон тамирчин өрсөлдөхөд Б.Ганболд 17:57.7 минутын хугацаанд замаа дуусгаж медалийн тавцанд гарсан байна. Тэрбээр маргааш тус тэмцээний 10 км-ын зайд уралдах бол дараа нь Норвегийн аварга шалгаруулах тэмцээн, Финланд улсад ирэх сарын 17-23-нд болох дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцох юм. 

Б.Ганболд нь “Сочи-2014”, Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын оролцогч ба Азийн цомын хүрэл медальтай тамирчин билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10