Dark Light
Нийгэм | 2024-11-21

Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны мягмар гарагт 13:30 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. 

Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж Төрийн сүлдийг шинэчилснээс хойших “ТӨРИЙН СҮЛД” -үүдийг урласан дурсгалын мөнгөн зоос, “Үндсэн хууль”-иуд болон 10 сая төгрөгийн бай гардана. Мөн УИХ-ын дарга “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг уламжлал ёсоор гардуулна. 

Барилдах бөхчүүдийг арваннэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. 

Үзэгчид тасалбараа www.ticket.mn -ээс захиалан авах боломжтой. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19