Dark Light
Нийгэм | 2024-11-21

Ерөнхий Аудитор Д.Загджав БНХАУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар Ерөнхий аудитор Д.Загджав Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хөгжүүлж буй “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд цаашид Монгол Улсын Үндэсний аудитын газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний аудитын газар хооронд байгуулсан “Харилцан ойлголцох тухай санамж бичиг”-ийн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгааг онцгойлон тэмдэглэв.

Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй тэтгэлэгт хөтөлбөр,  богино, дунд хугацааны сургалт, семинарт албан хаагчдыг хамруулан чадавхыг бэхжүүлэх, мэргэшүүлэх талаарх тодорхой саналуудыг Элчин сайд Шэнь Миньжуаньд уламжлав.

Элчин сайд Шэнь Миньжуань хоёр орны найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд Аудитын Дээд Байгууллагын үйл ажиллагаанд бүхий л талын дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаа илэрхийлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10