Dark Light
Нийгэм | 2024-11-22

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит арваннэгдүгээр хуралдаан боллоо. 

Хуралдааныг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Т.Уламбаяр удирдан явуулж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 

- Дүүргийн хороодын сайн дурын иргэдийн зөвлөлийн эргүүлийн ажлын үнэлгээ; 

- Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, хяналт шалгалтын ажил зохион байгуулах; 

- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд байгууллага, иргэд, эцэг эх, асран хамгаалагчдыг татан оролцуулж, анхаарлыг хандуулах, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг нэмэгдүүлэх зорилгоор “Бүгд анхааръя” аян зохион байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Мөн дүүргийн 2024 оны аравдугаар сарын Эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаарх мэдээллийг дүүргийн Цагдаагийн газраас танилцууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10