Dark Light
Нийгэм | 2024-11-23

Улс тунхагласны 100 жилийн ойн барилдаанд түрүүлсэн бөх 10 сая төгрөг гардана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны мягмар гарагт 13.30 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж Төрийн сүлдийг шинэчилснээс хойших төрийн сүлдүүдийг урласан дурсгалын мөнгөн зоос, “Үндсэн хууль”-иуд болон 10 сая төгрөгийн бай гардана. Мөн УИХ-ын дарга “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг уламжлал ёсоор гардуулна.

Барилдах бөхчүүдийг арваннэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэх аж

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10