Dark Light
Нийгэм | 2024-11-24

Газын зурваст хайрцаг тамхи 1000 долларын үнэ хүрч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

The Washington Post сонины нийтлэлд өгүүлснээр Газын зурваст хууль бус наймаачдын бүлэг хүчээ авч хэрэглээний барааны урсгалыг хянах боллоо. Үүний улмаас хайрцаг тамхины үнэ 1000 доллар хүрч байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Кисуфимын хилийн боомт хүмүүнлэгийн тусламж оруулахаар нээгдэн зурвасын хүн амын хүнд амьдралыг багахан хөнгөлсөн. Хууль бус наймааны бүлэглэлүүд нь ХАМАС-тай ямар нэг холбоогүй ч Газын зурваст дэд бүтэц ихээхэн хэмжээгээр сүйдэж, эмх журам сахиулах хүнгүй болсноор тэдний хүч, нөлөө ихэссэн байна.

НҮБ-ын мэдээгээр, зэвсэгт дээрэмчид Израилийн батлан хамгаалах хүчний хяналтын бүсэд ч дураараа дургих болжээ. Энгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн хаалттай бүсэд  тэд “Удирлагын штаб” гэдгээ байгуулсан юм. Газын оршин суугчид хэлж буйгаар хүмүүнлэгийн тусламжаас хүртэл хулгайлдаг эдгээр бүлэглэл өмнө нь Хамас-ын тагнуулын болон цагдаагийн хүчний бай байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10