Dark Light
Нийгэм | 2024-11-24

Орон нутгийн замуудын нөхцөл байдал

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 62км, 75км-85км, 171км-172 км-ийн хооронд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна.Та бүхэн хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчино уу. Зам хариуцагч: "Багануур АЗЗА" ТӨХК

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын үзлэг хийж байна. Цас орж, зорчих хэсэгт тогтож байгаа тул та бүхэн анхаарал болгоомжтой хурдаа тохируулан зорчино уу. Зам даваа саадгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Зам хариуцагч: "Харгуй" ТӨХК

Улаанбаатар-Арвайхээр чиглэлд явган шуургатай байна.  Арвайхээр-Баянхонгор чиглэлийн улсын чанартай авто замд үзлэг хийгдэж байна.Зам даваа саадгүй. Зам хариуцагч: "Өвөрхангай АЗЗА" ТӨХК

Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлд тэнгэр бүүдгэр, цас орж, явган шуургатай байна, зам даваа саадгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Зам хариуцагч: "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10