Dark Light
Нийгэм | 2024-11-25

Улаанбаатар-Москва-Улаанбаатар шууд нислэгийг сэргээнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Тээврийн сайд Р.В.Старовойтын урилгаар Москва хотноо айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг ОХУ-ын тээврийн сайд Тээврийн яамандаа хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар сайд нар хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, тэр тусмаа төмөр замын томоохон шинэ төсөл хөтөлбөрүүдийн талаар   санал солилцлоо.

Мөн Монгол-Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн хөгжил шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж, мөн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд байгуулахаар төлөвлөж буй шинэ төмөр замын төслийн талаар дэлгэрэнгүй ярилцав.

Талууд эдгээр төслүүдийг Монгол-Орос-Хятад гурван талаар ойрын үед хэлэлцэх шаардлагатайг  цохон тэмдэглэлээ. Мөн Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлд шууд нислэгийг ойрын хугацаанд сэргээх талаар ярилцаж тохиролцов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19