Dark Light
Нийгэм | 2024-11-25

Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км, авто замыг ашиглалтад орууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км хатуу хучилттай авто зам болон Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км авто замын хэсэгчилсэн хатуу хучилттай 20 км авто замыг байнгын ашиглалтад орууллаа.

Дээрх замууд нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумд, Ульхан боомт чиглэлийн авто замын нэг чухал холбоос болно. 

Тус хатуу хучилттай авто замуудын хийцлэл нь далангийн өргөн 11 метр, асфальтбетон хучилтын өргөн 8 метр, зорчих хэсгийн өргөн 7 метр, хөвөөний өргөн 2 талдаа 2 метр тус тус  төлөвлөгдөж баригдсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19