Dark Light
Нийгэм | 2024-11-27

Баянхонгорын Гурванбулагт 22.0 см цасан бүрхүүл тогтжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн хоногт /2024.11.26-27/ баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-3.7 мм цас орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Сэлэнгийн Сүхбаатарт 3.7 мм, Ерөөд 2.6 мм, Бугант, Мандалд 2.2 мм, Дарханы Орхон, Нийслэл хотод 2.0 мм, бусад нутгаар 0.0-1.7 мм цас орж, цасан шуурга шуурсан байна.

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр хамгийн их нь Баянхонгорын Гурванбулагт 22.0 см, Ховдын Дарвит 14.0 см, Сэлэнгийн Бугант, Хэнтийн Баян-Адрагад 12.0 см, Баян-Өлгийн Сагсай, Баянхонгорын Баянговь, Жаргалантад 11.0 см, бусад хэсгээр 0.0-10.0 см цасан бүрхүүл тогтсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10