Dark Light
Нийгэм | 2024-11-27

Албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар туршлага хуваалцаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ази, Номхон далайн бүсийн товчоо албан бус эдийн засаг, албан бус хөдөлмөр эрхлэлт сэдвээр мэдлэг, туршлага хуваалцах бүсийн чуулган Тайланд улсын Бангкок хотод 2024 оны 11-р сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уулзалтаар албан бусаас албан эдийн засагт шилжих шинэлэг арга барил, албажуулах сайн туршлагын талаар Ази, Номхон далайн бүсийн орнуудын Засгийн газар, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөл харилцан мэдээлэл, туршлагаа солилцох юм.

Чуулганд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Ш.Маяа, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогын газрын дарга М.Нямдаваа, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Бизнесийн академийн захирал Д.Асралт нар оролцож байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10