Dark Light
Нийгэм | 2024-11-27

Салхины эх одтой, улаан бич өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 28 2024.11.28 / ПҮРЭВ ГАРАГ  

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН ХОЁР ХАР УЛААН БИЧ ӨДӨР  

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ  

Наран ургах, шингэх: 08:17-17:03  

Барилдлага: Хотол чуулган 

Шүтэн барилдлага: Авахуй 

Суудал: Ус  

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 28, Бархасбадь гараг. Билгийн тооллын 28, Салхины эх одтой, улаан бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 08:17-17:03. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10