Dark Light
Нийгэм | 2024-11-28

Т.Дүүрэнг урьд нь шалгагдаж байсан хэрэгт холбогдуулан баривчилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МХАҮТ-ын дарга асан Т.Дүүрэнг Авлигатай тэмцэх газраас 30 хоног дайчлан баривчлаад байна. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс баривчлах үндэслэл тогтоогдсон учраас түүнийг өчигдөр баривчлаад байгаа юм. Яг энэхүү цаг хугацаанд МХАҮТ-ын дарга Д.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон учраас үүрэгт ажлыг нь авах хүнийг нөхөн сонгох болж буй. Гэтэл Т.Дүүрэн урьд нь шалгагдаж байсан хэргийнхээ улмаас 30 хоног дайчлан баривчлуулснаа “Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ. Түүнийг ийнхүү баривчлах болсон шалтгааныг АТГ-аас тодруулахад “Дайчлан баривчлах үндэслэл тогтоогдсон үед л баривчилгаа явуулдаг. Энэхүү МХАҮТ-ын даргын нөхөн сонгуультай энэ нь ямар ч хамаагүй. Урьд нь шалгагдаж байсан хэргээр нь шалгалтыг явуулахаар баривчилсан” гэх тайлбарыг өгөв.  

АТГ-аас цөөхөн хэдэн үндэслэлээр баривчилгаа явуулж, шалгалтын ажиллагаа хийдэг. Энэ нь үндэслэлгүй хөрөнгөжих, эх үүсвэр нь тодорхойгүй орлого олох, орлогоо нотолж чадахгүй байх үед. Харин эх сурвалжийн хэлж буйгаар Т.Дүүрэнг байгаль орчинтой холбоотой хэргээр шалгагдаж байсан гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00