Dark Light
Нийгэм | 2024-11-30

Иргэд зөрчлөө арилгаад, замын хөдөлгөөнд оролцох боломжтой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.

Цагдаагийн албаны тухай хуулийн 33.1.4-т зааснаар тээврийн хэрэгсэл улсын дугаар, бүртгэлийн зөрчилтэй, техникийн оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй тохиолдолд цагдаагийн алба хаагч тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах үүрэгтэй байдаг. Арванхоёрдугаар сарын 1-нээс эдгээр зөрчилд хяналт тавих ажлыг улам эрчимжүүлнэ. Ирэх сарын 1-нээс өмнө иргэд эдгээр зөрчлөө арилгаад, замын хөдөлгөөнд оролцох боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19