Dark Light
Нийгэм | 2024-11-30

Топ-6: -48кг-ын жинд Г.Отгонцэцэг аваргаллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Рио де Жанейро-2016 олимпын хүрэл медаль, ДАШТ-ий хошой хүрэл медальт Галбадрахын Отгонцэцэг эмэгтэйчүүдийн -48кг-ын жинд аваргаллаа. Тэрбээр гуравдугаар тойрогт өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальтай Ж.Анударьд нэмэлт цагт ялагдал хүлээсэн ч сүүлийн тойрогт World Masters-ийн мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Наранцэцэгийг цэвэр ялсан. Улмаар гурван бөх биенээ тойрч ялсан учир барилдааны чанараар Г.Отгонцэцэг түрүүлж, Г.Наранцэцэг мөнгө, Ж.Анударь хүрэл медаль хүртлээ. Энэ жинд Ж.Энхбулаг дөрөвт, Н.Ундрахбаяр тавд, Т.Отгонжаргал зургадугаар байр эзэллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10