Dark Light
Нийгэм | 2024-11-30

“Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сургалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн үндэсний аяны хүрээнд “Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төр хур амралт сувиллын газар зохион байгуулагдлаа. 

Сургалтыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ба энэ удаад “Глоб интернэшнл” төвтэй хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буйгаараа агуулгын хувьд илүү өргөн цар хүрээг хамарлаа. 

Сургалтад хэвлэл мэдээллийн 30 орчим байгууллагын сэтгүүлчид болон Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 байгууллага, агентлагийн хэвлэл мэдээлэл хариуцсан албан хаагчид оролцож байна. 

Энэ үеэр “Хүний эрх ба жендэр”, “Хэвлэл мэдээлэл ба жендэрийн харилцан хамаарал”, “Хэвлэл мэдээлэлд зориулсан жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт ба түүний хэрэгжилт”,  “Төрийн байгууллагын жендэрийн эрх тэгш байдлын тухай бодлого ба эрх зүйн орчин”, “Жендэрт суурилсан хүчирхийллийн ойлголт, хэлбэр”, Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээ, сурвалжилга бэлтгэхдээ хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй хандах нь” сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссын референт О.Тодбулаг, “Глоб интернэшнл” төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал, тус төвийн хуульч, судлаач Л.Галбаатар, хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн, “Хүн тулгуурт хөгжил” төвийн тэргүүн, жендэрийн зөвлөх Б.Оюун, сэтгүүл зүйн багш, судлаач А.Амартүвшин нар сургалт оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10