Dark Light
Нийгэм | 2024-12-07

Ч.Ганжавхлан: "Амьсгалмаар байна" жагсаалын өнөөдрийг хүртэл хүрсэн бодит үр дүн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэн Ч.Ганжавхлангийн уриалсан "Амьсгалмаар байна" жагсаалын өнөөдрийг хүртэл хүрсэн бодит үр дүн хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. 

1. 70.000 цахим гарын үсгийг нэг хоногт цуглуулж утааны хяналтын сонсгол хуулийн дагуу хийлгэх болсон. Даваа гарагт байнгын хороогоор орно.

2. 1300 цаасан гарын үсэг цуглуулж, долоон шаардлагатай төслийг бэлтгэн даваа гаргаас бүх дээд шатны хариуцсан байгууллагад хүргүүлэх болсон.

3. УИХ хүний эрхийн дэд хороотой хамтарч тодорхой акцуудыг хийх болсон. Утааны голомт дундаас хэлэлцүүлэг хийх эхний ажил.

4. Иргэд сошиалаар биш бодитоор оролцон Үндсэн хуулиар олгогдсон жагсаж цуглах эрхээ эдэлж тайван байдлаар жагсаж эхэлсэн.

5. Утааны асуудлыг гамшиг болсныг сануулахыг оролдож байгаа. 

6. Утаанд хайртай, утааг хамгаалдаг ашиг сонирхолтой тусдаа бүлэг хүмүүс байдгийг илрүүлсэн.

7. Өнөөдөр 12:00 цагаас эхлээд утааны асуудлаар талбай дээр гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэх гэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10