Dark Light
Нийгэм | 2024-12-07

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төрсөн ахын хүү Хятад иргэнийг барьцаалахад оролцжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 14:00 цагт "Чингис хаан" нисэх буудалд олон улсын нислэгээр ирсэн хоёр хятад иргэнийг тосож авсан хоёр хятад, хоёр монгол иргэн тэднийг барьцаалж, гэр бүлээс нь мөнгө нэхэж, улмаар нэгийнх нь аминд хүрсэн хэрэг гарсан. Хоёр хятад иргэний нэг нь сум алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Харин барьцаалсан гэх хэрэгт холбогдсон хоёр Монгол Улсын иргэний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төрсөн ах Ц.Арсландоржийн хүү А.Даянтөмөр гэх эх сурвалжийн мэдээлэл бий юм. Хэргийг үйлдсэн байж болох дөрвөн холбогдогчийг одоогоор 461 дүгээр урьдчилан хорих ангид цагдан хорьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төрсөн ах Ц.Арсландорж нь БНХАУ-ын төмөр замын суурин төлөөлөгч даргаар ажиллаж байсан гэх. Түүний хүү А.Даянтөмөр нь хятадад сурч байхдаа хамт сурч байсан найзуудын хамт дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10