Dark Light
Нийгэм | 2024-12-07

Цагдаагийн алба хаагчийн нэр барьж, 13 удаагийн залилах үйлдэл хийсэн этгээдийг баривчилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр иргэн О-гоос “Цагдаагийн алба хаагчийн нэр ашиглан залилаад байх шиг байна” гэсэн гомдол мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад урьд өмнө нь залилах болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж, удаа дараа ял шийтгэгдэж байсан У гэгч нь хүнсний дэлгүүр, эмийн сан, шөнийн цэнгээний газар, зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагуудаар орж, чанаргүй хүнсний бүтээгдэхүүн болон эм зарж байгаа талаар үйлчлүүлсэн иргэдээс гомдол гаргасан байна гэх хууран мэхэлж, бэлнээр болон харилцах данс ашиглан мөнгө авч байжээ. Уг этгээд нь урьдчилсан байдлаар нийслэл хотын хэмжээнд худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэд аж ахуйн нэгж байгууллагаас 13 удаагийн үйлдлээр залилан мэхлэх үйлдэл хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.  

Иймд худалдаа эрхлэгч, үйлчилгээний байгууллагад ажилладаг иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдэгдэнэ үү.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10