Dark Light
Нийгэм | 2024-12-07

Матар: Энэ өдөр азын тэнгэр ивээх болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Хувийн ур чадвар, дотоод нөөц бололцоог тань шалгах сорилтод өртөж магадгүй юм. Таны хувьд олон зүйлийн ард амжилттай гарсан туршлагынхаа ачаар энгийн зүйлд бүдрэхгүй байх. Нарийн мэдрэмж, ур чадвар тань нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж, бүтэшгүйд тооцогдож байсан боломжийг бий болгож, сайн үр дүнг бүтээнэ. 

Үхэр: Аливаа асуудал бэрхшээлд хэр зэрэг ухаалаг, ул суурьтай хандаж чадах эсэхээс тань цаашдын амжилт бүтээл шалтгаална. Аливаа тулгарч болох таагүй зүйлсээс сэрэмжилж болгоомжтой, анхааралтай байхыг зөвлөж байна. Хувь заяаны сорилт шалгалт танд ирсээр байх болно. Гэхдээ тэр бүгдийг даван туулах боломж бололцоо танд бүрэн байна. 

Ихэр: Төлөвлөснөөс гадуур нэлээд ажил гарч ирэх ч таны авхаалж самбаатай байдал бүхнийг амжуулах болно. Найз нөхөдтэйгөө уулзах, сонирхолтой газраар явах зэрэг нь сайн нөлөө үзүүлнэ. Тэмдэглэлт баярт уригдах эсвэл өөр сайхан зүйл ч тохиолдож магадгүй. Цагийг олны дунд гялалзан өнгөрүүлэх боломж гарч байна. 

Мэлхий: Таны сэтгэл татам, дур булаам байдал дээшилж, хайр дурлалын харилцаанд амжилт олох боломж гарч ирнэ. Хайр дурлалын харилцаа нь баяр баясал, өөрийн хүчинд итгэх итгэлийг авчирна. Танд өөрийн гэсэн амьдралыг ойлгох ойлголт, гоо сайхны мэдрэмж байдаг бөгөөд энэ дур сонирхлоо ойр дотнын хүнтэйгээ хуваалцахыг хичээгээрэй. Хувийн амьдрал тань олны анхаарлыг татна. 

Арслан: Удаан уулзаагүй эсвэл тасарсан холбоо харилцаа тань эргэн сэргэж, гэнэтийн үйл явдлаар дүүрэн байх болно. Сэтгэл санаагаа гэнэтийн үйл явдалд бэлэн байлгахыг зөвлөж байна. Гаргасан алдаагаа засах боломж олж магадгүй. Зарим нэг сонирхолтой үйл явдал тохиолдох нь танд нэлээд таатай нөхцөл байдлыг үүсгэнэ. 

Охин: Гэр бүлийн хүмүүсээ сайн ойлгохыг хичээ. Хэн нэгний гэнэтийн үйлдлээс шалтгаалан хувийн амьдралд тань томоохон зөрчил үүснэ. Зарим хүмүүс адал явдалтай, шинэ соргог зүйл рүү өөрийн мэдэлгүй тэмүүлэн зүтгэнэ. Гэхдээ өөртөө амралт өгч, гэр бүлдээ цаг хугацааг зарцуулж элдэв зүйлээс ангид байх нь өлзийтэй шүү. 

Жинлүүр: Таны санхүүгийн байдал хангалттай биш байгаа бол хүссэн бүхнээ авах гэж оролдох хэрэггүй. Энэ үед судалгаагүй, бодлогогүй хөрөнгө оруулалт хийх хэрэггүй. Эрүүл агаарт гарч биеийн хүч хөдөлмөр шаардсан ажил хийх нь толгой гашилгасан бодлуудаас салгаж нэг төрлийн амралт болно. Өдрийн ерөнхий хандлага сэтгэл санааг өөдрөг болгоно. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө ирээдүйн төлөвлөгөөгөө зохионо. 

Хилэнц: Хувийн амьдрал тань гэнэтийн өөрчлөлтүүдээр дүүрэн байх болно. Гэнэтийн үүрэг хариуцлага болон аж ахуйн овоорсон ажил нь таны ихэнх цагийг барах бололтой. Ганцаар хийж гүйцэтгэх ямар нэгэн зүйл байгаа бол тэрийгээ бусдад эелдгээр хэлж, ойлгуулаарай. Ойр дотнын хүмүүстэйгээ санал зөрөлдөөнтэй байх нь сэтгэл санааны тогтвортой байдлыг өөрчилж мэднэ. 

Нум: Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох хүмүүсийг санал бодол нийлэхгүй байдал чирэгдэлд оруулж, залхааж мэднэ. Идэвх зүтгэлээ хэрэггүй зүйлд зарах хэрэггүй. Материаллаг байдлаа дээшлүүлэх гэсэн оролдлого тань бүтэхгүйд хүрч магадгүй. Санхүүгийн үйл ажиллагаа нэлээд саад бэрхшээлтэй тулгарах бололтой. Хэн нэгэнтэй хаа хамаагүй асуудлаар хэт их зөрөлдөхөөс зайлсхий. 

Матар: Энэ өдөр азын тэнгэр ивээх болно. Гэвч аз дандаа айлчлан ирдэггүй тул алдалгүй сайтар барьж авах хэрэгтэй. Хий хоосон мөрөөдөж, дэмий цагаа үрэх хэрэггүй. Хийхээр төлөвлөсөн ажлаа бүү орхи. Хайртай хосууд ялихгүй зүйл болж хэрүүл маргаан дэгдээхээс зайлсхий. Сонирхолгүй үйл ажиллагаанд очих хэрэг гарч магадгүй. Таагүй үйлдлээ дахин дахин давтвал асуудал ихээхэн хүндрэхийг анхаараарай. 

Хумх: Сэтгэл хөдлөх, зан төлөв тогтворгүй болох зэрэг нь таныг хяналтаа алдахад хүргэж мэднэ. Өнөөдөр та сайн муу юу ч хийхэд бэлэн байх болно. Хэрэв та ойр дотнын хэн нэгэндээ төвөг болохоор зүйл хийвэл түүнийг эргээд залруулахад хэцүү байх болно. Тиймээс илүү ухаалаг, хүнлэг байх тал дээр бүх анхаарлаа төвлөрүүлэн зүтгэ. Удахгүй эрч хүч энерги тань өсөн нэмэгдэнэ. 

Загас: Таны бусдын төлөө хөдөлмөрлөх хүч чадал нь гэр бүлийн уур амьсгалд таатай байдлыг бий болгоно. Мөн амар тайван байх боломжийг таны өмнө нээнэ. Өөрчлөлтийг мэдрэн, өөрийгөө ямар нэг байдлаар шинэчлэх хүсэл төрж мэднэ. Сэргэлэн цовоо, эрч хүчтэй байж төлөвлөсөн бүхий л ажлаа амжилттай дуусгана. Үр хүүхэдтэйгээ харилцаж ярилцсанаар сэтгэл ханамжийг дээд зэргээр мэдрэх болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10