Dark Light
Нийгэм | 2024-12-08

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс осгож нас барах тохиолдол ихэсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Увс аймгийн Хадаан-Ус гэх газарт 41 настай эмэгтэй А осгосон байдалтай нас баржээ. Уг хэргийг Увс аймгийн цагдаагийн газраас шалгаж байна. Амь хохирогч А нь 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр оршин суугаа газраасаа сураггүй алга болсон гэж Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт эрэн сурвалжлагдаж байжээ. Мөн энэ оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Булган аймгийн нутаг дэвсгэр Хүүшийн хөндий гэх газар “Хүн осгож нас барсан байна” гэх мэдээллээр 48 настай эрэгтэй Д нь согтууруулах төрлийн ундааны зүйл хэрэглэсэн үедээ Даёо маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад онхолдож нас барсан хэргийг Булган аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.  

Хүйтний болоод баяр ёслолын эдгээр өдрүүдэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн нэгнээ орой үдшийн цагаар ганцааранг нь явуулахгүй байж, анхаарал сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10