Dark Light
Нийгэм | 2024-12-09

Онцгой байдал болон хүмүүнлэгийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Онцгой байдал болон хүмүүнлэгийн салбарын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох ажиллагаанд алба хаагчид оролцоод ирлээ. 

Тус арга хэмжээнд ОБЕГ, МУЗН-ийн холбогдох албан тушаалтнууд болон Завхан, Дархан-Уул, Сүхбаатар,Төв аймгийн Онцгой байдлын газар, Улаанзагалмайн хорооны дарга нарын 10 хүн хамрагдаж, Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын яамны Онцгой байдлын асуудал хариуцсан газрын удирдлагуудтай уулзалт хийсэн юм.  

Мөн Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын яамны Онцгой байдлын асуудал хариуцсан газрын сургалтын төв, Улаан загалмай нийгэмлэгийн дунд шатны хорооны үйл ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл солилцлоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10