Dark Light
Нийгэм | 2025-05-27

АРСЛАН: ӨНӨӨДӨР ХУРЦ УХААН, ЗӨН БИЛГЭЭРЭЭ САЙХАН БОЛОМЖ ОЛЖ АВНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Шинэлэг санаа бодлыг хүлээн авах чадвар өндөр байна. Нөлөө бүхий хүмүүсийн анхаарлыг өөрийн үйлдлээр татаж чадна. Олдсон боломжийг бүү алд. Энэ өдөр хайр сэтгэлийн асуудал дээр гаргах шийдвэр алдах бололтой. Хайр сэтгэлийн асуудал дээр биеэ барьж, цухалдуу байх нь алдаа болно.

Үхэр: Од эрхэс яаралтай өөрчлөлт шинэчлэлтийн үед сандарч цухалдах хэрэггүй гэж зөвлөж байна. Илүү биеэ дайчлан ажиллах шаардлагатай байна. Бусадтай харьцаа тогтооход хүнд байна. Хэрвээ та байр сууриа өөрчлөхөөр шийдсэн бол бусад хүмүүс нөхцөл байдалтай хэрхэн харьцаж байгааг анхааралтай ажиглаж, судал. Харилцаандаа хэрэгтэй зөвлөгөөг анхааралтай сонс.

Ихэр: Санхүүгийн тогтвортой байдал гаднын нөхцөл байдлаас хамаарна. Боломжоо бусдад булаалгахаас хамгаалах шаардлага үүснэ. Үүрэг даалгавраа ганцаараа биелүүлэх сонирхолтой байсан ч багийн ажилд нэгдсэн нь танд өлзийтэй болохыг од эрхэс зөвлөж байна. Гэхдээ зарим үйл явдал таныг ямар нэг хувийн амжилтаа бусдаас хамааралгүй гэдгийг батлахыг шаардаж болзошгүй.

Мэлхий: Улс орны хэмжээний эдийн засгийн хямрал, ээдрээтэй нөхцөл байдлаас болж санхүүгийн асуудалд орж магадгүй. Хууль зөрчсөн асуудалд орооцолдохоос зайлсхий. Өөрийн хийж буй үйлдлүүдээ эрүүл ухаанаар дүгнэж цэнэ. Хайртай хүндээ хандсан аливаа таагүй үйл хөдлөл ямар үр дагавар авчрахыг таахад бэрх өдөр байна.

Арслан: Өнөөдөр хурц ухаан, зөн билгээрээ сайхан боломж олж авна. Гэхдээ амьдралд хүлээцтэй, итгэлтэй хандаж сурвал цаг хугацааны урсгал амар тайван болно. Ашиг хонжооноос өөр зүйл боддоггүй хүмүүсийг өөртөө бүү ойртуул. Зарим бараан зүйлээс гэгээтэй талыг нь ч хар. Од эрхэс танд сонирхолтой мэдлэг, хайр халамж бэлэглэх болно.

Охин: Түншүүдтэй харьцах харьцаанд хүндрэл гарах магадлалтай. Албан тушаалын төлөөх өрсөлдөөн ихэснэ. Эрсдэл ихтэй ажил хийх үед сайн үр дүн гарч мэднэ. Гэхдээ од эрхсийн зарим дохио бүрхэг хоёрдмол байгааг үргэлж санаж яв. Харин гэр бүлд харилцан ойлголцол сайн байх бололтой.

Жинлүүр: Өөртөө итгэлтэй байхын тулд гэр бүл тань танд үргэлж тусалж найдвартай ар тал болно гэдгийг мэдэж байх шаардлагатай. Санаачилгатай хүмүүст таатай сайн мэдээ ирнэ. Ямар нэг зүйл худалдан авах эсвэл ирээдүйдээ хэрэглэх мөнгө хадгалах зэрэг энгийн хэрэгцээгээ та төвөггүй удирдана. Харин алс холын зорилгод нийцэх шийдвэр гаргах бол аль болох бүгдээрээ зөвлө.

Хилэнц: Ажлын саад бэрхшээлээс айх зүйл байхгүй. Өөрийн туйлбартай, ажил хэрэгч чанараа харуул. Олны хөл үймээн таны хийхээр төлөвлөсөн ажлыг үгүй хийнэ. Та үүнд бухимдах хэрэггүй. Ажлаа сайн төлөвлөж, алдаагаа засах алхмуудыг өөр өөр хувилбараар бодож олж чадвал та сэтгэл хангалуун байх болно.

Нум: Мэргэжлийн үйл ажиллагаанд тааламжтай өдөр. Нарийн мэргэжлийн хүмүүс өөрийн авьяас чадвараа нээн илрүүлж, онцгой оюун ухаан арга туршлагаар дараагийн шатанд гарах боломж гарна. Таны гаргасан сайхан санаа аливаа үйл ажиллагааг дээшлүүлнэ. Сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй. Залуу хүмүүс зүрх сэтгэлийн хайраа ч олж магадгүй.

Матар: Шинэ туршлага үзэл бодлоо төлөвшүүлж, тавьсан зорилгодоо хүрэхэд түлхэц болно. Өөрийн хоббигоо хөгжүүлэхэд таатай. Энэ бүхэн ирээдүйд хүрэх алсын төлөвлөгөөтэй холбоотой байж болно. Танд хөрөнгө оруулалтын эх үүсвэр бий болгох санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болно. Гол зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагааны төрөл өөрчлөгдөж болох юм.

Хумх: Энэ үед танд ирсэн зарим мэдээлэл худал хуурмаг байх хандлагатай байна. Та хүчтэй эсэргүүцэлд бууж өгч, сул дорой байвал гаднын хүмүүсээс хамааралтай болно. Иймд тэвчээртэй, үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөх нь таагүй байдлаас салахад тусална. Шийдэмгий байж өөрийгөө хамгаал. Гэхдээ хэрүүл маргаанд хязгаартай оролц.

Загас: Хэдий их ажилтай ч өөрийн гэр бүлд анхаарлаа хандуулахгүй орхигдуулж болохгүй. Та ажлаас болж санаандгүй үг үйлдэл гаргаж болохгүй. Энэ нь гэр бүлийн уур амьсгал болон үр хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болохыг ойлго. Ойр дотнын найзын зөвлөгөө таныг баярлуулж магадгүй. Бусдын магтаал шүүмжлэл алийг нь ч тайван хүлээж аваарай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00