Dark Light
Нийгэм | 2025-05-28

УЛААНБУРХАНЫ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДААГҮЙ ХҮҮХДИЙГ ЗУСЛАНД АВАХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Улаанбурханы батлагдсан тохиолдол 3683 болоод байна. Үүнээс хоёр тохиолдол эндсэн харамсалтай мэдээлэл бий юм. Сүүлийн үед Улаанбурханы халдварын тархалт эрс нэмэгдэж байгааг эмнэлгийн байгууллагуудаас анхааруулж байна. 
Нийт батлагдсан 3683 тохиолдлын 2456 нь эдгэрсэн бол 531 нь эмнэлэгт, 692 нь гэрээр эмчлүүлж байна. 44774 хавьтлыг эмнэлгийн хяналтад аваад байгаа юм. 
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр: Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга нь дархлаажуулалт. Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, хамрагдаагүй тохиолдолд нөхөн хамрагдах ёстойг анхааруулъя.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа: ХӨСҮТ-д нэн хүнд эмчлүүлж байсан хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Иймд та бүхэн дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг анхааруулж байна.
Хичээл сургууль амарч, хүүхдийн зуслан амралт сувиллын газруудын идэвхтэй үйл ажиллагаа эхэлнэ. Дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдийг зусланд авахгүй байхыг эрүү мэндийн байгууллагаас зөвлөж буй. Мөн 10-14 насныхан хамгийн их халдвар авч өвчилж байна. Хамгийн эрсдэлт бүлэгт дархлаажуулах насанд хүрээгүй 0-9 сар хүртэлх хүүхдүүд орж байна. Эцэг эхчүүд анхааралтай байж хүүхдүүдээ болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.  
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00