Dark Light
Нийгэм | 2025-05-28

39 ИРГЭНИЙГ 3-5 ЖИЛ МОНГОЛ УЛСАД ДАХИН ОРУУЛАХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэдийн бүртгэл, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Өнгөрөгч долоо хоног (2025.05.19-23)-т хийсэн хяналт шалгалтын хүрээнд 4 улсын 39 иргэнийг 3-5 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа. Үүнд: БНХАУ-ын 31, БНСУ-ын 5, БНУУ-ын 2, Тайландын Хаант Улсын 1 иргэн байна. Эдгээр гадаадын иргэдийн 25 нь ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол 3 иргэн нь хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, 4 нь виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр тус тус албадан гаргагдсан байна. Аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсад зочлох жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор визийн нөхцөлийг хөнгөвчилж, цахим виз олголтыг нэмэгдүүлсэн. Үүнийг дагаад жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлэх зөрчлөөр албадан гаргагдсан тоо өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Энэ онд албадан гаргасан гадаадын иргэдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70.6 хувиар нэмэгдсэн байна. Иймд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлж, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, гадаадын иргэн болон өөрийн аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00