14-17 насны хүүхдүүд хүний аминд хүрсэн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.
Хошууч С.Баярбилэг: 2025 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:40 цагт орчимд БЗД-ийн 27 дугаар хороонд “Хүн зодуулсан байдалтай нас барсан байна” гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн хүрээнд харьяа дүүргийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж ажиллалаа. Урьдчилсан байдлаар хэргийг 14-17 насны гурван иргэнийг холбогдуулаад шалгалтын ажиллагааг явуулж байна. Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоох чиглэлээр Шүүх шинжилгээний байгууллага холбогдох тогтоолыг гаргахаар ажиллаж байна. Хараахан шинжилгээний дүгнэлт гараагүй. Шүүх шинжилгээний тогтоолд үндслэн нас барсан шалтгаан тодорхой болно. Цаашдаа шалгалтын ажиллагаа үргэлжлэн хийгдэнэ.
-Олон тооны шархтай байсан гэх мэдээлэл бий. Үүнийг тодруулахгүй юу?
-Амь хохирогчийн биед шарх үүссэн гэх асуудал бий. Ямар хүчин зүйлийн үйлчиллээр хэдий хугацаанд гарсан, тэр шархыг биедээ авсан. Дээрх шархаас болж амь нас хохирох шаалтгаан мөн үү гэдэг нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тодорхой болно.
-Хэрвээ гэмт хэргийг тухайн хүүхдүүд үйлдсэн нь тогтоогдвол ямар хариуцлага тооцох вэ?
-Эрүүгийн тухай хуульд хүний амь насыг хохироох талаар тодорхой зүйл заалтуудад заасан. Эрүүгийн тухай хуулийн 10 дугаар бүлэгт энэ талаар маш тодорхой хуульчилсан. Шалгалтын явцад гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нь тогтоогдсон тохиолдолд шүүхээс Эрүүгийн тухай хуульд заасан 10.1 дүгээр зүйл, мөн дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдалтай гэдгийг хараад шүүхээс шийдвэрлэх зохицуулалт байгаа.