Dark Light
Нийгэм | 2025-05-28

Л.ГАНТӨМӨР: АН ЗАСГААС ГАРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг дэмжсэн. Энэ талаар АН-ын дарга Л.Гантөмөрөөс тодрууллаа.

Тэрээр, Монгол Улс цаашдаа парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөөх зөв шийдвэрүүд нь юу байх вэ? 2028 онд хамтарсан засаг дахиад л байгуулагдах талаар яригдана шүү дээ. Тэгэхээр шууд гүйгээд орчихдог, эсвэл шууд хаагаад гарчихдаг гэдэг зүйл байхгүй. Процесс нь зөв байх ёстой.

Эцсийн эцэст Монголын ард түмнээс мандат авсан 126 хүн Ерөнхий сайдын тухайд шийдвэрээ гаргах учиртай. Засгийн газрын 100 хувийн санал, 99 хувийн санал гэж байдаггүй юм. Засгийн газарт алх цохих тухай л ойлголт байгаа. Их хурлаас Засгийн газрыг биш, Ерөнхий сайдыг томилдог. Засгийн газар тогтоол оруулахгүй. Ерөнхий сайд өөрөө асуудлаа оруулна.

АН дараагийн Засгийн газар эмхлэгдэн байгуулагдахад Засгаас гарчихна. Битгий санаа зовцгоо. Их хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэсэн эсэхээс үл хамааран АН засгаас гарна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг бид АН-ын бүлэг дээрээ ярина. АН-аас саяхан хэдэн гишүүн салж тоглоод хэл аманд орлоо. Тиймээс цаашид АН салж тоглохгүй. Үүнийг л бүлэг дээрээ яриад байгаа юм.

Ерөнхий сайдыг болж өнгөрсөн үйл явдлыг ядаж АН-ын бүлэг дээр орж ирж тайлбарла гэдэг ийм л зүйлийг ярьж байгаа. Их хуралд Ерөнхий сайдын хандаж байгаа асуудал нь “Хамтарсан Засгийн газар бол миний итгэл үнэмшил юм. Тийм учраас ард түмний төлөөлөл УИХ-д тавьж шийдвэрээ авна” гэж байгаа юм.

Бидний хувьд МАН-ын бага хурлын шийдвэрийг л хүлээж авсан. Хамтарсан засаг байгуулъя гэсэн бага хурлын шийдвэрээр л бид орсон. Бид ҮБХ-ны шийдвэрээрээ орсон. Тэрнээс хоёр гурван хүний шийдвэрээр орж, гардаг юм байхгүй.

Би ажлаа өгнө. Асуудал байхгүй. 8 сайд бүгд асуудалгүй ажлаа өгнө. Би намын дарга нь учраас мэдэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00