Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг дэмжсэн. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас тодрууллаа.
Ц.Туваан: АН-ын сайд нар ямар алдаа хийснээ ойлгохгүй байгаа. МАН-ын бага хурлын шийдвэрийг би авна, үзнэ. Би Ерөнхий сайдад итгэл үзүүлнэ. Хувь кабинетын сайдын хувьд. Манай АН-ын сайд нарыг хөөчихсөн шүү дээ. Тэглээ гээд муудаад байгаа зүйл байхгүй. Хариуг нь барина. Бидэнд албан тушаалд хорогдоод байх шаардлага ер байхгүй. Дэлхийн нөхцөл байдал маш хүнд болж байгаа энэ цагт дотооддоо бужигнамааргүй л байгаа юм. Ажлаа бодмоор байна. Яагаад төрийг ийм гацаанд оруулав гэдгийг нөгөө талаас асуу. Мега төслүүд, тендерт оролцох олон улсын компаниуд бүгд карданаа татаж байна. Яамд бүгд гөлийсөн байдалтай. Байнгын хорооны хурал ирц хүрэхгүй. ЕС сандал суудлын талаар бодоогүй байх. Улсаа л бодно шүү дээ. Нэлээд бодож шийдвэрээ гаргана байх. Манай намын сайд нар бүх зүйлээ мартаад ажилласан. Улс төржөөд манай намыг шалтаг болгоод гаргахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Бид үүнийг үлдсэн хугацаанд бүх асуудал дээр ярина. Энэ бол манай намд ёс зүйгүй хандсаных нь хариулт болно.