Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дөхөнгүүт багачуудаа хэрхэн баярлуулах вэ, чухам ямар үзвэрүүд үзүүлбэл үр дүнтэй вэ гэдэг асуулттай эцэг эхчүүд тулдаг. Соёлын яам, хүүхэд залуучуудын газар, дүүрэг хороодоос олон талт ажлуудыг зохион байгуулдаг боловч хүүхэд бүрт хүртэх нь ховор. Замын бөглөрөл, дараалал хэт ихэсдэг тул хүүхэд, залуучуудын паркт хүн бүр хүүхдээ тоглуулж амждаггүй гээд бэрхшээл их.
“Нандин хөгжил” сан шинэ суурьшдын бүс яармагт байрлах “IC park” олон улсын цэцэрлэгт хүрээлэнтэй хоёр дахь жилдээ хамтран ажиллахаар бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Энэ жилийн арга хэмжээний онцлогийг дурьдахаас өмнө өнгөрсөн жилийн ололт амжилтыг эргэн нэг сөхөх нь зүйтэй болов уу.
“IC park” олон улсын цэцэрлэгт хүрээлэн нь Хан-Уул дүүргийн 8-р хороонд байрлах “Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн” төслийг 2021 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэн, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн.
Уг төсөл нь нийслэлийн иргэдийн эрүүл, ая тухтай амарч зугаалах, ногоон хөгжлийн стандартыг хангасан дэвшилтэт технологийг ашиглан, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд улс үндэстний түүх, соёл урлагийн онцлогийг сурталчлан таниулах орон зайн төлөвлөлтийг бий болгохын сацуу хүүхэд залууст эх дэлхий, байгаль орчныг хайрлан хамгаалах, тэдэнд суурь мэдлэг, экологийн боловсрол олгох, дадлага хийх зориулалт бүхий дөрвөн улирлын жимсний мод, тарьц ургуулах ботаник хүрээлэнг бий болгох нь тэдний эрхэм зорилго.
Дөрвөн улирлын хүлэмж, усан толио, хиймэд нуур, алсыг харах өндөрлөгүүд, шинжлэх ухаан танин мэдэхүйн парк, спортын талбай, олон улсын соёлын газар, дугуйн бас гүйлтийн зам, автомашины ил ба явган зам зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөлтийн дагуу гүйцэтгэж эхлээд байна.
Эдгээр бүтээн байгуулалтын зэрэгцээ хувийн хэвшил буюу “Нандин хөгжил” сангийн хамт олонд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хөтөлбөр бүхий арга хэмжээг зохион байгуулах эрх олгосон явдал хийж бүтээх эрмэлзэл бүхий залуусыг дэмжиж буйн илэрхийлэл юм.
Өнгөрсөн жилийн зургадугаар сарын нэгэнд “ТХ” продакшны авьяаслаг багачууд бүтэн өдөр тоглолт хийж, дуучин Ч.Уранхолбоо ая дуугаа өргөсөн юм. Гэр бүлүүд дурсгалын зураг авахуулах гоёмсог тайзыг талбайн голд байршуулсан байв. Хүүхдийн тоглоомууд, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг төрөл зүйлээр нь ангилан байршуулсан явдал эцэг эхчүүдийн талархлыг хүлээв.
Гар зургийн уралдааны ялагчид тодорч, робот тоглоомыг багачууд тойрон бүчнэ.
Шинэ суурьшлын бүсийн иргэд заавал хотын төвийг зорьж түгжрэхгүй, хүүхдүүдээ магнай тэнэгэр баярлуулах бүх боломжийг бүрдүүлсэн байв.
Энэ жилийн 2025.05.31-06.01-ний өдрүүдэд зохион байгуулах “Нандин үрс-Нандин өдөр” өдөрлөгийн хөтөлбөрийг улам баяжуулжээ.
“Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын авьяаслаг охид дуу, бүжиг, загварын үзүүлбэрүүд, МУСТА Д.Ариунболд ахлагчтай морин циркийн хамт олны “Талын морьтон залуус” үзүүлбэр, “ТХ” продакшны хамт олон “New face”, “ICY”, “Сайн, муу”, “Boom boom”, “Утаа”, “Tes rivers”, “Маск”, “High hopes”, “Jennie” бүжиг, “Анхны хайр”, “Нандин охин”, “Охин үр” дуу, “Кино групп” жүжигчилсэн тоглолтоо толилуулах аж.
Бүжиг, шүлэг, дууны уралдаанаас шалгарсан 20 хүүхдэд ивээн тэтгэгч компанийн гарын бэлэг гардуулахаа зохион байгуулагчид мэдэгдлээ.
Д.Ариунболд ахлагчтай “Талын морьтон залуус” морин циркийн хамтлаг нь БНСУ-ын Жежү арал, бүх хятадын таван одтой ресортод морин циркийн үзүүлбэрээр үзэгчдийн талархлыг хүлээсэн гайхамшигт залуус юм.
“Талын морьтон залуус” нь хэдхэн өдрийн өмнө монголд айлчилсан Австри улсын ерөнхийлөгчид тоглолтоо толилуулсан билээ. “Нандин үрс-Нандин өдөр” өдөрлөгт анх удаа монголын хүүхэд багачууд дэлхийд алдартай морин циркийн тоглолт үзэх нь ээ.
Холбоо барих дугаар: 88103521, 88097557