Dark Light
Нийгэм | 2025-05-28

ХӨРСӨН ДЭЭР -5 ГРАДУС ХҮРЧ ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
 Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 
 
5-р сарын 28-29-нд шилжих шөнө Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0...-5 градус хүрч цочир хүйтэрнэ.
 
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 
 
Алтайн салбар уулс болон говь талын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
 
2025 оны 05-р сарын 28-ны 20 цагаас 2025 оны 05-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
 
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 
 
Агаарын температур: Шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар 0...+5 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +11…+16 градус, бусад нутгаар +4...+9 градус, өдөртөө нутгийн зүүн хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +9...+14 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +16...+21 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө эрс сэрүүсэж Яармаг-Сонгины орчмоор 0...-2 градус хүйтэн, бусад хэсгээр +2…+4 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө эрс сэрүүсэж 0…+2 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө эрс сэрүүсэж -2...-4 градус хүйтэн, өдөртөө +18…+20 градус дулаан байна.
 
2025 оны 05-р сарын 30-наас 06-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
30-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас, 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-р сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 30, 6-р сарын 01-нд нутгийн зарим газраар, 2-нд тал хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20…+25 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00