Dark Light
Нийгэм | 2025-05-28

ҮҮСМЭЛ ХОГИЙН ЦЭГ БАЙСАН ГАЗАРТ ОЙН ЗУРВАС ҮҮСГЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар 13 хорооны 45 байршилд үүссэн 500 орчим тн хогийг 14 хоногийн хугацаанд цэвэрлэж Нарангийн төвлөрсөн хогийн цэгт зөөвөрлөсөн. Улмаар тус газарт 3.1 км урттай хашаа татаж 38 га талбайд 8800 улиас, 1200 хайлаас, бургас тарьж ойн зурвас өнөөдөр үүсгэлээ.

Ойн зурвас үүсгэхэд Засаг даргын Тамгын газар, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа эрүүл мэнд, боловсрол, иргэдийн бүлэг, дүүргийн дэргэдэх байгууллагууд, зэвсэгт хүчний 013 дугаар анги, цэргийн дүйцүүлэх алба, тохижилт, ногоон байгууламж хариуцсан байгууллага, хороодын ажилтнууд гэсэн 5000 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хамтран ажиллалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00