2025 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Таны зөн билэгч чадвар илэрнэ. Мэргэжлийн ажлын хүрээнд амжилт олно. Сэтгэл хөдлөл аливаа амжилтад саад болно. Асуудлыг дэвэргэхгүйгээр өдөр тутмын ажилдаа тайван хандаж сурах хэрэгтэй. Төлөвлөсөн зүйлээ өөрийн туршлагатай яв цав нийцүүлэх нь чухал.
Үхэр: Хийж гүйцэтгэхэд төвөгтэй үүрэг даалгавар ирнэ. Энэ бүхнийг даван гарвал та ажил дээрээ амжилт гаргана. Нэр хүнд ч өснө. Удаан хугацаанд авахыг хүссэн ямар нэгэн үнэт зүйлсээ худалдан авахад тохиромжтой үе. Хэтэрхий хямгач бүү загна. Орлогодоо тохируулан зарцуул.
Ихэр: Бүх харилцаандаа эрүүл ухаанаар хандаж, үйл ажиллагаандаа бодит байдлыг оруулж ирэх хэрэгтэй. Аливаа зүйлийг урьдчилан муугаар төсөөлдөг санаа бодлоосоо салахыг хичээ. Таны эрүүл мэнд сэтгэл санааны байдлаас шууд хамаарна. Ердийн эмчилгээний аргаар эмчлэхэд төвөгтэй эмгэг өвчтэй болох магадлалтай. Гэр бүлийнхэндээ цаг гаргавал сайн. Та ойр дотнын хүндээ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болно.
Мэлхий: Нөхцөл байдлыг өөрийн хүслээр өөрчилнө гэж найдаад хэрэггүй. Таны сэтгэл санааны бат бөх байдлыг шалгах үйл явдал тохиолдоно. Энэ сорилтыг нэр төртэйгөөр даван туулж чадсан хүн хувийн амьдралдаа өмнө гаргасан алдааныхаа төлөө уучлал хүлээн авч чадах болно. Мэргэжлийн чиг хандлага хүчтэй байх тул зөвхөн энэ чиглэлдээ хамаг эрч хүчээ зориулах болно.
Арслан: Шинээр ажил эхэлсний хэрэггүй. Дуусаагүй байсан төслүүдээ гүйцээхэд анхаар. Бодит үр дүнгээ гаргаж, хэрэггүй санаа бодлоо таягдан хая. Сэтгэл санаа тогтворгүй болох магадлалтай. Эрүүл мэндээ анхаардаггүй хүмүүс амьдралын хэв маягтаа урам хугарна. Биеэ дайчлах хүсэл эрмэлзлээ өдөө.
Охин: Цагаа дэмий бүү үр. Өөрийн боломжоор хөгжилд, амьд бүхнийг хайрла, амьдралд баярлан таларх. Өр бүү тавь. Санхүүгийнхээ асуудлыг өөрийн хүчээр шийдвэрлэхийг хичээ. Аминч үзэл, тэвчээргүй зантайгаа тэмцэж чадвал та ихийг олж мэднэ. Таны идэвх зүтгэл нөлөөтэй хүмүүсийн сонирхлыг татаж, томхон хөдлөх сэдэл төрнө.
Жинлүүр: Гараа хумхин зүгээр суух хэрэггүй. Гаднаас санаачилга ирэхийг бүү хүлээ. Өөрөө санаачилгыг гартаа авч, ямар нэг ажлыг удирдан зохион байгуул. Хичээл зүтгэл дундаас таны ямар нэг төрөлхийн авьяас тодорч урам зоригтой болно. Залуу хосуудын дунд үл ойлголцол гарах магадлалтай. Хайртай хүнээ гомдоовол ахин сэргэхгүй байж мэднэ. Иймээс хэлэх үг хийх үйлдлээ сайн бодоорой.
Хилэнц: Таагүй уур амьсгалд орсон ч бусадтай муудалцахгүй байхыг хичээ. Гаднын нөлөө орж ирэх үед хорон муу санаатай байж болохгүй. Од эрхсийн нөлөө таныг төрөлх зан төлөвийг ивээнэ. Муу нөхцөл байдалд орвол битгий бухимд. Бусдыг өөртөө татахыг ч бүү оролд. Уужуу тайван бодолтой байж бүх зүйл рүү шууд орох гэж бүү яар.
Нум: Хэн нэгэн танд авьяас чадвараа харуулахын тулд сайн хичээж байж магадгүй. Бусдын сайн чанарыг олж харахын тулд ухаалаг бас мэдрэмжтэй байгаарай.Хэрэв удаан хугацаагаар цаг завын боломжгүй бол түр ч болов ганцаар байж амарч байх хэрэгтэй. Бие болон сэтгэлийн эрч хүч авахын тулд чимээгүй, нам гүм тайван орчинд хэсэг хугацааг өнгөрүүл.
Матар: Эрүүл мэндээ анхаарах цаг. Биеэ эрүүлжүүлэх зөв арга хэмжээ авч эхлэхэд тохиромжтой үе. Сэтгэл зүйн болон бие махбодын сэргээх засах эмчилгээний үр дүн өндөр байна. Ажил дээр өөрчлөлт гарах магадлалтай. Гол нь энэ бүхэнд та бэлэн байх нь чухал.
Хумх: Өнөөдөр эргэн тойрныхоо үйл хөдлөлд сэтгэл хөдлөлөөр хандана. Учир зүйн цаад сэдлийг ойлгон, ажил төрлөө зөв голдиролд оруулж өгөх хэрэгтэй болно. Та сэтгэл хөдлөлөө цэгцэлж, амжилт гаргахын тулд ажлаа хэрхэн зохион байгуулахыг ойлгоход өдөр тутмын ажил тус болно. Энэ өдрийн төлөв хамаатан садан, найз нөхөдтэйгөө харьцаж, хамтарч ажиллахад тааламжтай.
Загас: Өнөөдөр чухал шийдвэр гаргах гэж яараад хэрэггүй. Өөрийн боломж нөөцөө хэтрүүлж үнэлэх эсвэл сохор азад найдаад хэрэггүй. Харин ажил хэрэгч хандлагыг од эрхэс ивээнэ. Мөн багийн ажиллагаа болон нэр нөлөөтэй хүмүүстэй хийх уулзалт зэрэг нь амжилттай байна. Гаргасан төлөвлөгөөнд хэрэгтэй өөрчлөлтийг цаг алдалгүй хэрэгжүүлэх үе.