Dark Light
Нийгэм | 2025-05-29

126 БАЯРАА ШИРЭЭНЭЭС ЭЭ УНАХ УУ?

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Ерөнхий сайдын хүүгийн сүй бэлгийн сүйтгэл зардлаас үүдсэн хямрал зөрчил гэрийн хэргээс гараад төрийн хэрэгт шилжлээ. Ардчилсан нам төрхөмдөө буцаж, УИХ  Ерөнхий сайдад итгэх эсэх тухай санал хураахаар боллоо. Тоо толгой нь 126 болсон УИХ ард түмний өмнө анх удаа нээлттэй шалгалт өгөхөөр болж байна. Ард түмний элч үү, аль нэг намын төлөөлөгчид үү? гэдгээ шалгалтаар тодруулахаар болсон. УИХ-ын гишүүд товчлуур дээрх хурууны хээгээрээ Монголын улс төрд ёс зүй, хариуцлага гэдэг юм цаашдаа байх уу, үгүй юу гэдгийг дарж үлдээнэ гэлцэж байна.

76 уулхнаа цөөдөөд байна, худалдагдчихаад аягүй хэцүү юм аа, захиалгын хууль 20  кнопоор гарчих юм, тийм ээ гэсээр байгаад тоо толгой нь өсөж үржин 126-уулаа болсны ид шидийг гаргах эсэхийг одоо бүгдээрээхарна.  Парламентын гишүүдийнхээ тоог нь нэмсний үр дүнд парламентын засаглалаа болих уу, яах уу? гэсэн санал хураалт болохоор байна. Монголын улс төр бэлгийн өндөр үнэтэй дарамтанд өртөөд хямарч байна. Бензийг нь машиныг оруулахгүйгээр 640 гаруй сая төгрөг бэлэг сэлт мөнгөний баримжаа нь мөнхөд алдагдсан зарим улс төрчдөд цайны хариулт. Ердийн иргэний хувьд бүтэн амьдралаа өөрчлөх их өв хөрөнгө. Бөмбөг нуусан цүнх дэлбэрсэн юм шиг боловч бүтэн 5 жил засаглаж байхад нь ард түмний амьдрал амаргүй, амаргүй, бүр амаргүй болж бугшсан бухимдал 3,5 сая уут торноос зад асгарсан. Түүхэнд байгаагүй их төсөв зарцуулж, 90 оноос хойш хамгийн удаан тамгатай төр байсан Ерөнхий сайдаас хүүгийн чинь зардлыг бэр чинь нотолчихлоо, орлого нь хаанаас вэ л гэж асуусан. Энэ хаврын инээдмийн баяраар, 2025 оны 4-р сарын 1-нд бүртгүүлсэн “Хүлэг контент” компани хурдтай хөгжилд зоригтой хүрсэн бол нотлох нь амаргүй биш амархан. Аав нь төрийн өндөр албан тушаалтан учраас төрсөн хүү нь хамаатайгаас хамаатай, хамгийн их хамаатай гэдэгчлэн ашиг сонирхол, авилгын хуулиудаар орлогоо нотлох эсэх эрхтэй биш үүрэгтэй.  

Төсвийн мөнгө бол атвар төлөгч Та бидний мөнгө. Талх авахад төлөгдчихдөг махтай, махгүй, масктай маскгүй, хөгшин залуу, жагссан жагсаагүй бүх хүний төлсөн мөнгө. Ямар учраас 150 мянган хүн 14 хөн хоногт  “Огцор” гэж гарын үсгээ зурсан бэ? Яагаад 71 хувь нь, 10 хүний 7 нь огцор гээд уурлаад байгаа вэ? Яагаад гэвэл жишээ нь Приусны татвар 36 мянгаас 108 мянга болж яг суварга шиг дээшээгээ шовойсон байна. Зам ашигласны хураамж 20 мянга байснаас 50 хувь биш 500 хувь оцойсон байна. Эрүүл мэндийн сайн дурын даатгал 92 мянга байснаа 192 мянга халуурсан байна. Төлдөг хэмжээ нь нуга явсан атлаа төлүүлдэг үйлчилгээ нь суга болсон байна. Эмнэлгүүд даатгалаас мөнгөө авч чаддаггүй, эмч, иргэн хоёр өвчинтэй хамт тэмцэхээсээ илүү төлбөр мөнгөн дээр хоорондоо тулалддаг болоод байна. Инфлант бил үү, инфляц  бил үү, үнийн өсөлт, долларын ханш нисдэг тэрэг шиг хөөрсөн байна.

Орлогоо өөрөө л нотолчихгүй орондоо худ, сайд, гишүүд, настай хөгшчүүлийг өөрсдийнх нь Гремикстэй гаргаад байх нь Үнэн ба Зөв биш Худал ба буруу болоод байна. Өөрөө намын хурал дээрээ “Би ажлаа өгье” гэж хэлсэн байдаг. Өөр хүмүүс талбай дээр “Чи битгий ажлаа өгөөрэй” хэлээд байдаг.  Өөрийнх нь хэлснээр шийдвэрээ гаргасан нам нь дунд нь шир болоод байдаг.    

Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан. Баяраатай хамт  126 Баяраа 126 ширээнээсээ унах гээд байна уу?

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00