Dark Light
Нийгэм | 2025-05-29

ХАН УУЛЫН ТАХИЛГА БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн зуны тэргүүн сарын цагаагчин могой сарын шинийн гуравны Балжиннямтай билигт сайн өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нутгийн шүтээн хайрхан Хан уулаа тахиж байна.

Тахилгад Дорнод аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, аймгийн Засаг дарга Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Ганбаяр, Баянтүмэн сумын Засаг дарга П.Гунгаацэрэн, Булган сумын Засаг дарга М.Эрхэмбаяр болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар оролцлоо.

Хан ууландаа өчил өргөж, Дорнод нутгийн зон олон аливаа муу бүхнээс хол байж, идээ ундаа элбэг дэлбэг, сэтгэл тэнүүн, амар амгалан байлгахыг уул уснаасаа хүсэн сүсэглэж, байгаль дэлхийгээ аргадан, ард түмнийхээ заяа буяныг даатгаж, Данригданжаалин хийдийн хамба, лам нар Монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилга, Далха есөн тэнгэр, Хан уулын эзэн сахиусны тахилга, Намдаг их сан зэрэг ном хурж байгаа юм. Түүнчлэн Хэрлэнгийн барья чуулгын уртын дуучин ая дуугаа өргөн ХДТ-ын уран бүтээлчдийн тоглолт болов. Мөн аймгийн алдар цолтой хүчит 32 бөхийн барилдаан, их нас, хязаалан насны морьдын уралдааныг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00