Dark Light
Нийгэм | 2025-05-29

СӨБ-ЫН ШИНЭЧИЛСЭН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсролын сайдаар ахлуулсан “Сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн зөвлөл”-ийн гишүүдэд “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үндэсний хөтөлбөр”-ийн шинэчилсэн төслийг танилцууллаа. Зөвлөлийн бүрэлдэхүүнд мэргэжлийн судлаачид, их, дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, цэцэрлэгүүдийн төлөөлөл зэрэг олон талын оролцогч багтсан юм. Хөтөлбөрийг 2024 оны 9 дүгээр сараас 2025 оны 5 дугаар сар хүртэл боловсруулж, хот, хөдөөгийн 18 цэцэрлэгийн 2200 хүүхдийг хамруулан туршжээ. Туршилтын дүн, хэлэлцүүлэг, экспертүүдийн саналд үндэслэн сайжруулалт хийгдсэн байна. Шинэчилсэн хөтөлбөр нь:

  • Боловсролын бүх түвшинд уялдаа, залгамжийг хангах
  • Хүүхдийн сонирхол, өдөр тутмын амьдралтай уялдсан арга зүй (тоглоом, зохиол, төсөл, шинжлэн судлах)
  • Нас, сэтгэхүйн онцлогт тохирсон ном, хэрэглэгдэхүүнээр хангах
  • Бүх хүүхдийг ялгаварлалгүй тэгш хамруулах зэргээс бүрдсэнээрээ онцлог юм.

Боловсролын сайд П.Наранбаяр “СӨБ-ын мэргэжлийн зөвлөлийн гишүүд Та бүхний өгөх санал, зөвлөмжийг тусган, хөтөлбөрийг эцэслэн баталж, сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг 2025-2026 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд 1407 цэцэрлэгт хэрэгжүүлж эхэлнэ” гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14