Dark Light
Нийгэм | 2025-05-29

Ж.БАТ-ЭРДЭНЭ: ЗАЛУУС ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖИЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛСЭН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Огцрох амархан" жагсаалын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзсан талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Түүний хэлснээр, жагсагчдыг төлөөлөн дөрвөн залуу уулзалтад оролцож, гурван гол асуудлыг хөндсөн байна. Үүнд:

  1. Ерөнхий сайдын ёс зүйн хариуцлага – Тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орлого, хөрөнгийг хэрхэн нотлох, энэ асуудалд ямар хариуцлага тооцох талаар асуусан.

  2. Итгэл үзүүлэх асуудал – Ерөнхий сайдын асуудлаар УИХ хэрхэн хэлэлцэх, ямар процесс явагдах талаар тодруулсан.

  3. Үндсэн хуулийн өөрчлөлт ба засаглалын хэлбэр – Залуус парламентын засаглалыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих бодлого байгаа эсэхийг тодруулжээ.

Мөн тэдэнд Ерөнхий сайдаас УИХ-д ирүүлсэн итгэл үзүүлэх асуудлын албан тоотыг танилцуулсан байна. Хуулийн дагуу энэ асуудлыг УИХ 10 хоногийн дотор хэлэлцэх бөгөөд Ерөнхий сайд Төрийн байгуулалтын байнгын хороонд оролцож, гишүүдийн асуултад хариулна. Чуулганы хуралдаан нээлттэй явагдаж, Ерөнхий сайд 126 гишүүний өмнө ажлаа тайлагнах юм.

Түүнчлэн, залуусын зүгээс дараалсан дарамт шахалт байсан эсэх талаар асуудал хөндөгдөж, энэ хүрээнд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ажиллах болжээ.

Орлогоо нотлох асуудал нь ч бас ил тод яригдахаар байгаа бөгөөд Ерөнхий сайд өөрөө мэдүүлгээ өгнө гэж мэдэгдсэн байна.

Жагсагч залуусын хувьд уулзалтад сэтгэл хангалуун үлдсэн талаар Ж.Бат-Эрдэнэ онцолсон бөгөөд уулзалтад оролцсон таван нам, эвслийн төлөөлөл тэдний асуултад хариулж, байр сууриа илэрхийлсэн байна. Зарим намын гишүүд жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлсэн аж.

Ж.Бат-Эрдэнийн хэлснээр, Ерөнхий сайд МАН-ын бага хурлаар "хамтарсан засаглалыг үргэлжлүүлэх боломжгүй бол албан тушаалаа өгөхөд бэлэн" гэсэн байр суурь илэрхийлсэн.

"Хувь хүний хувьд сандал ширээтэй зууралдаад байгаа зүйлгүй нь харагдсан" хэмээн тэр нэмж хэлэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00