Dark Light
Нийгэм | 2025-05-29

ХОНЬ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 4 /2025.05.30/ БААСАН ГАРАГ

ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Наран ургах, шингэх: 04.59-20.41
  • Барилдлага: Үл тохирох 
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй 
  • Суудал: Огторгуй

Аргын тооллын 5 сарын 30, Сугар гараг. Билгийн тооллын 4, Өглөгт охин одтой, шарагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00