2025 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Төлөвлөгөөт ажил хуримтлагдсан ч та өмнөхөө бүрэн дуусгачхаад дараагийнхыг нь эхлэх хэрэгтэй гэдгээ санаарай. Мөн гол ажлаа нэн тэргүүнд тавьснаар ажил үүргээ амжилттай дуусгах боломжийг танд өгнө. Өнөөдөр таны төрөлхийн зөн тод байна. Тиймээс өөрийн зөн совиндоо анхаарлаа хандуулж үйл хөдлөлөө хий. Таны хүсэл тэмүүлэл оргилж байгаа ч өнөөдөр эрч хүч төдийлөн илрэхгүй.
Үхэр: Хамтын ажиллагаанд гэрээгээ баталгаажуулах хэрэгтэй. Түншүүдийн цагаа олсон тусламж, эрч хүч нь танд мэдэгдэхүйц тус дэм өгнө. Аз сорьсон үйл ажиллагаанаас хол бай. Хялбар аргаар олсон мөнгөө түргэн үрэн таран болох байх. Эрүүл ухаанаар санхүүгийн байдлаа удирдвал байдал харьцангуй тогтвортой байна.
Ихэр: Ирээдүйгээ харж, үйл ажиллагааны ашигтай чиглэлээ олж ав. Үзэл бодлыг аль аль өнцгөөс судлан харж, зарим үйл явдал дээр биеэ барьж байх нь зүйтэй гэдгийг од эрхэс танд зөвлөж байна. Идэвхтэй амьдарч, хуримтлуулсан туршлагаа бусдад хуваалцах нь эргээд сайхан боломжийг танд олгоно.
Мэлхий: Хойшлуулсан ажил хэргээ энэ үед хийх хэрэгтэй. Бизнесийн хамтрагч болон албан түнштэйгээ таагүй харилцаа үүсгэх нь таны сэтгэлийг маш ихээр үймүүлж болно. Гэвч амархан ажил хэрэг гэж байхгүй тул эрсдэл хүлээх эр зориг бага ч болтугай хэрэгтэй. Гэхдээ мухар сүсэг бишрэлтэй холбоотой ямар нэгэн тэнэг зүйлд итгэх гэсний хэрэггүй.
Арслан: Санааг зовоож байгаа зүйлээ өөрийнхөө итгэдэг хүндээ уудлан ярь. Асуудал тийм ч ээдрээтэй биш бол бусадтай хуваалцсанаар бараг хагас нь шийдэгдсэн юм шиг санагдаж болох юм. Санал бодлоо ажилдаа төвлөрүүлбэл жижиг жажиг зүйлийг анхаарах ч сөхөөгүй байх бололтой. Амрах боломж өгөх олон нийтийн арга хэмжээнээс цаг агаар сайхан байвал та татгалзах хэрэггүй.
Охин: Ажлын эрч хүч буурах өдөр. Энэ нь таагүй байдлыг авч ирнэ. Хамтран ажиллагсад ба ойр дотнын хүмүүсийнхээ хувийн асуудалд хэт оролцохгүй байхад анхаар. Зөв амьдрах дэглэм баримталж, мөргөл бясалгал хийх талаар бодож үзээрэй. Архи тамхи болон муу энергитэй хүмүүсээс хол бай.
Жинлүүр: Биеийн дархлаа муудах нигууртай байна. Өнөөдөр өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах талаар сайн анхаар. Энэ өдөр гэрээ хэлэлцээртэй холбоотой ажил хийхэд тохиромжгүй. Ажил дээрх алдаа нь үйл ажиллагааныхаа зорилгоос шантрахад хүргэж магадгүй байна. Хууль, шүүхийн үйл ажиллагаанаас зайлсхий.
Хилэнц: Өнөөдрийн үйл явдалд янз бүрийн учир шалтгааныг аль болох хольж хутгахгүй байхыг хичээгээрэй. Ажил хэргээс болж гэр бүл, дотнын хүмүүстээ зориулах цаг хугацаа олдохгүй байсан бол засах цаг үе. Сайн найзууд амьдралд тань овоорсон нэмэлт ачааг хөнгөвчлөхөд туслах болно. Өөртөө илүү нээлттэй байхыг зөвшөөр.
Нум: Идэвх зүтгэл сайтай байвал шилдэг хамтрагч болж чадна. Өнөөдөр хувийн ажлаа амжуул. Ердийнхөөс илүү түрэмгий байж мэднэ. Дотнын хүмүүсээ бүү өөрөөсөө түлх. Олон хүнтэй уулзах болон хотоос гадагш гарч зугаалахыг хүсвэл таны санаачилгыг найз нөхөд дэмжих бололтой. Гэхдээ юу хийх, ямар төлөвлөгөөтэй байгаагаа эхлээд хайртай хүнтэйгээ зөвлөлдөх нь зөв байна.
Матар: Ямар ч ажил танаас ихээхэн хүчин чармайлт шаардах боловч олигтой үр дүн гарахгүй өдөр. Магадгүй таагүй мэдээ сонссоноор сэтгэл санаа тавгүйтэж, улмаар гэр бүлийн тайван амгалан байдлыг эвдэж мэдэх юм. Хэт илэн далангүй байх нь таны тухай буруугаар бодох бусдын сэтгэгдлийг улам бүр баталгаажуулна. Иймд өөрийнхөө зовлон жаргалыг өөртөө л үлдээ. Хэцүү байсан ч аль болох өөрийнхөөрөө чөлөөтэй амьдар.
Хумх: Өөрийгөө зөв илэрхийлж чадвал таны нэр хүнд өснө. Байр суурь бэхэжнэ. Нөхцөл байдлыг урьдчилан харж, өнгөрсөн үйл явдлын үнэн учрыг олж мэдэхийг хичээ. Төлөвлөсөн ажилд саад болох бүхнийг тойрч гарах эсвэл зайлуулахыг оролд. Соёлтой харьцаа, идэвхтэй шургуу байдал, санаачилга гаргах чадвар зэрэг нь энэ өдрийн үйл явдалд гол туслагч болно.
Загас: Нөхцөл байдалд зөв дүн шинжилгээ хий. Ихэнх хүмүүс ажилдаа бүрэн дарагдаж, үүрэг хариуцлага нь улам нэмэгдэх бололтой. Хувийн амьдралдаа зарцуулах цаг зав бараг гарахгүй бололтой. Гэхдээ хайртай хүнтэйгээ харилцаагаа сайхан болгох зүйл төлөвлөхөд саад болох бүгдийг бүү тоо. Эрсдэлтэй байх боловч та шийдэмгий бус зангаа мартсан нь дээр байх. Бүтэлгүйтэх магадлал байсан ч итгэл найдвараа алдаж болохгүй.