Хүүхэд бүрийн танил “Динза ба Цондоолойгийн найзууд” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Шангри-Ла төвийн 3 давхарт байрлах Adventure Zone тоглоомын төвтэй хамтран хүүхдийн баярын онцгой багц гаргасан байгааг дуулгахад таатай байна.
Хотын төвд байрлах олон улсын стандартад нийцсэн тус тоглоомын төвийн аварга том гулсуурууд хэдийнээ хүүхэд багачуудын хамгийн ихээр тоглох дуртай хэсгүүдийн нэг болсон ба дал явдалт торон хана, хүүхдийн авхаалж самбаа хөгжүүлэх олон төрлийн тоглоомыг цогцоор нь нэг дор багтаасан шийдлээрээ онцлог ажээ. Хүүхдүүд энэхүү тоглоомын төвд ирмэгцээ өндөр гулсуурууд руу гүйлдэж, торон хана, бөмбөлөгтэй цүнхээл, урт хоолой, авирах хэсгүүдээр тоглон уйдах завгүй зугаацаж буй харагдана. “Динза ба Цондоолойгийн найзууд” болон Adventure Zone тоглоомын төвөөс хамтран оюуныг дэмжигч хүүхэд багачууддаа зориулан зохион байгуулж буй энэхүү өдөрлөгийн тусгай багцын үнэ 65,000 төгрөг бөгөөд 3 цагийн тоглох эрх, бүтээлч гар урлалын буланд оролцох, тэмцээн уралдаан, гэр бүл, найзуудтайгаа хамт зургаа татуулж шууд хэвлүүлэн авах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг агуулсан. Мөн ирсэн хүүхэд бүрт гарын бэлэг өгөгдөх ба бэлгийн багцад Динзагийн комик ном, витаминтай жүүс, чихэргүй амттан зэрэг орсон болно. Тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 1-ний хооронд үргэлжлэх гурван өдрийн өдөрлөгийн хүрээнд тоглоомын төвд ирсэн хүүхдүүд Динза, Цондоолой, Цүндээлэй зэрэг номын баатруудтай уулзаж, хамтдаа зургаа татуулан дурсамж бүтээх боломжтой. Хүүхдүүдээ баярлуулж, адал явдал, дурсамжаар дүүрэн өдрийг өнгөрүүлэхийг хүссэн хүн бүрийг Шангри-Ла төвийн 3 давхарт байрлах Adventure Zone-д хүрэлцэн ирэхийг урьж байна.
