Dark Light
Нийгэм | 2025-05-30

Б.БААТАР: ЛИЗИНГЭЭР МАШИН ЗАХИАЛЖ АВСАН НЬ ҮНЭН

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Орлогоо нотол, огцрох амархан" эсэргүүцлийн жагсаал үргэлжилж буй. Уг асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд болон түүний ах найруулагч Б.Баатар нар өндөр үнэтэй аяллын машин худалдан авсан гэх шүүжлэл цахим сүлжээнд тавигдсан. 

Тэгвэл аяллын машин худалдан авсан тухайгаа "Херо" энтертайнментын найруулагч Б.Баатар тайлбар хийжээ. 

Тэрээр,

"Херо энтертайнмент групп ХХК нь 2004 оноос хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, татвар, нийгмийн даатгалаа хугацаанд нь төлсөн. Манай хамт олон реклам сурталчилгаа, тайз дэлгэцийн маш олон уран бүтээл туурвиж үзэгчдийн хүртээл болгож ирсэн. 

Бид Гадаад дотоодын уран бүтээлчдийг тээвэрлэх, тог цахилгаангүй газар байрлаж катерингийн үйлчилгээ үзүүлэхэд зориулан 3 жилийн өмнө ХБНГУлсаас лизингээр Номадс Хоспиталити ХХК- тай хамтран захиалж авсан машинууд. Санхүүгийн тайландаа тусгаж, татвараа төлөөд компанийнхаа нэр дээр авсан нь үнэн" хэмээжээ. 

 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00