Булган аймгийн Тэшиг суманд энэ сарын 27-нд 9 настай сурагч хүү рүү багш хаалга савснаас болж, хаалганы бариул хүүгийн нэг нүд рүү орж, гэмтээсэн хэрэг гарчээ. Тухайн асуудлаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад:
"Цагдаагийн байгууллагад энэ сарын 27-ны өдрийн 10.00 цагийн орчимд Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хаалганд цохиулж баруун нүдэндээ гэмтэл авсан гэх мэдээлэл бүртгэгдсэн. Одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжилж байна. Хохирогч энэ сарын 28-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд нүдний хагалгаанд орсон байна" гэх мэдээллийг өглөө.